2012-03-14
good luck

Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль экологийн тэнцвэр алдагдаж, дэлхийн уур амьсгал дулаарч байна. Энэ үед нийт хүн төрөлхтөн дэлхийнхээ ирээдүйн амьдарлынхаа төлөө санаа тавих нь зайлшгүй байгааг ойлгох нь чухал байна. Одоо сүүлчийн 70 жилийн дотор дэлхийн уур амьсгал дунджаар 0,740- аар дулаараад байгаагийн дотор Монголын уур амьсгал 2,10-аар буюу дэлхийн дунджаас 3 дахин их дулаараад байгаа нь Монголчууд бидний сэтгэлийг зовоож байна. Уур амьсгалын дулаарлаас үүдэн олон сөрөг үр дагавар болж байгааг бид сонсоод зүгээр сууж болохгүй байна. Гол горхи нуур, цөөрөм ширгэж, элсний нүүдэл ихсэж, ургамлын нөмрөг багасч, цөлжилт ихсэж, хүний буруутай үйл ажиллагаанаас болоод байгаад хүмүүс бидний газарзүйг мэдлэг хомс байгаагаас мөн байгалийн хүчин зүйл ч бий. Манай Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалж дээдэлж ирсэн маш өргөн уламжлалтай ард түмэн билээ.
Агаар мандлын үзэгдэл тэнд явагдаж байгаа үзэгдэл нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд тааламжтай ба тааламжгүй нөлөөлдгийн дээр зарим тохиолдолд хүний амь эрсдэх, эд материалын их хэмжээний хохирол учирдаг. Иймээс хүмүүс аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа төлөвлөхдөө цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг мэдэх шаардлагатай байдаг. Цаг агаарын үзэгдэл үйл явц нь МАА, газар тариалан, харилцаа холбоо, агаарын болон авто тээвэр, хот суурин, дамжуулах шугамуудыг барьж байгуулах, УЦС байгуулах, сансар судлал зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд нэн чухал
Бичсэн: bvjinhenmaa | цаг: 12:21 | free style
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax