2012-10-22
Хамгийн эрхэм......
Ямарч багш өнөөдрийг харж ажилдаггүй, тэр ирээдүйг харж оюуны үйлдвэрлэл явуулдаг.......
Ямарч багш өнөөдрийг харж ажилдаггүй, тэр ирээдүйг харж оюуны үйлдвэрлэл явуулдаг.......
Багш хүн ажил хэрэгч, нямбай, хариуцлагатай, төлөв даруу, шударга, хэлсэн үгэндээ эзэн болж үг ажил хоёр нь зөрдөггүй.
Багш хүн урлаг, уран сайхан, улс төр, эдийн засаг, спорт гэх зэргийн олон талын өргөн мэдлэгтэй байдаг.
Багшын өдөр дутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд байнга нөлөөлөл үзүүлдэг үндсэн объект бол өсөн хөгжиж буй ХҮҮХЭД юм.
Багш хүүхдийн сурч хүмүүжих, хөгжин төлөвших үйл ажиллагааг зохион байгуулах, чиглүүлэх, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг жолооддог менежер юм.
Багшийн ажил нь олон хүүхдийг нэгэн зэрэг хамарч тэдний нүдэн дээр ил явагддаг учир байнга бусдын хараа хяналт дор хэрэгждэг онцлогтой.
Багш тун олон янзын зан авиртай хүүхэдтэй ажилладаг учир өөрийгөө байнга эзэмдэх, хэлж буй үг, хийж буй зан үйлээ сайтар хянах, аливаад хзлээцтэй, тэвчээртэй ханддаг.
Багш сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад бүх хүүхдийг анхааралдаа багтаах, анхаарлаа олон зүйлд хуваарилах, хүүхдийн мэдлэг чадвар, зан үйлд гарч буй ялихгүй өөрчлөлт, ахицыг цаг тухайд нь олж ажиглаж, хүртэж мэдрэх онцгой авъяастай.
Энэ видеог үзэхэд таны компьютерт lash тоглуулагч суусан байх хэрэгтэй.


Бичсэн: bvjinhenmaa | цаг: 20:28 | free style
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax