2012-10-22
мэргэжлийн ёс зүй

Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран иамьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин, сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн чанарыг илэрхийлэх болсон. Этос гэдэг үгийн түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан заншил, зан араншин бүрэлдэн тогтдог гэдгийг илэрхийлсэн утгатай байсан бөгөөд энэ нь орчин үеийн нийгэм судлаачдын хэлээр атракцын орон зай буюу хүмүүсийн бие биедээ харилцан татагдах, ойртох явцтай холбоотой ойлголт болжээ.
Анх Аристотел хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлхийн тулд “Этос” хэмээх ойлголтын хэрэглэсэн. Ёс зүйн мэдлэгийн бүтцэд:
Ёс зүйн сэтгэлгээний хөгжлийн түүх
Ёс зүйн онолын асуудлууд
Этикетийн асуудал
Хавсрага ёс зүй зэргийг хамруулдаг.Мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой төдийгүй ёс суртахууны нэг ижил шаардлагууд өөр өөр ажил мэргэжил бүрт янз бүрээр хэрэгждэг. Мэргэжлийн ёс суртахууны онцлог нь тухайн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг боловч баримтлах ерөнхий зарчим нь ёс зүйн үндсэн ойлголтуудад тулгуурладаг болно.Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд нь мэргэжлийн үүрэг, мэргэжлийн нэр төр, мэргэжлийн шударга ёс, хүнлэг үзэл, өөдрөг үзэл зэрэг юм. Багш нь нийгийн өмнө болон сурагчид, тэдний эцэг эхийн өмнө сурагчдыг мэдлэг чадвартай болгох, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх гэх мэт үүрэг хүлээдэг бол, зарим багш нар зөвхөн цалин, шагнал, урамшуулал авхын тулд мэргэжлийн үүргээ умартан хичээл, сургалтаа хаягдуулах явдал цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор багшын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх нь орчин үеийн боловсролын системийн нэг шинэчлэл болох нь гарцаагүй юм. Мэргэжлийн үүрэг нь хүний ажлыг үр дүнтэй болгодог ба чухам түүгээр л хүлээсэн үүрэг нь илэрдэг. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг илэрхийлдэг. Үүнийг ухаарах нь олон мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд өөрийн үйл ажиллагааг үнэлэх үндэс, мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог. Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж байдаг төдийгүй, мэргэжил тус бүрийн нэр төр, нэр хүнд өөр өөр байдлаар илэрдэг.
Монголчууд багшийг шүтэх, багш нь шавиа хүмүүжүүлэх уламжлалт ёс жаягтай ард түмэн. Ном заасан багш бол насны багш, заалгасан шавь нь насны шавь гэдэг монголын ёс.

Бичсэн: bvjinhenmaa | цаг: 20:17 | free style
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax