2012-05-20
ГМС ба хэрэглээ
Хүн төрөлхтөн эх дэлхийг зайнаас тандан судлахыг олон зууны тэртээгээс мөрөөдсөөр ирсэн. Энэхүү хүсэл мөрөөдөл нь XIX зуунаас биелэлээ олж эхэлсэн. Ингээд л газарзүйн мэдээллийн системийг бий болгож бүхий л салбарт ашиглаж байна.
Манай оронд 1980-аад оны сүүлээс эхлэн газарзүйн мэдээллийн системийг ашиглах болсон. Сүүлийн 30 жилд Газарзүйн мэдээллийн систем нь компьютер технологийн хөгжилтэй уялдан техник тоног төхөөрөмж, онолын болон технологийн хувьд эрчимтэй хөгжихийн зэрэгцээ түүний хэрэглээний хүрээ улам өргөжин тэлсээр байна. Газарзүйн мэдээллийн систем нь компьютер, график зураг, мэдээллийн сангийн технологи, статистик, математик, геодези зураглал, картограф, хөдөө аж ахуй, геологи, газарзүй, нөөцийн менежмент зэрэг олон шинжлэх ухааны салбаруудтай нягт холбоотой. Тиймээс газарзүйн мэдээллийн системийн ойголтыг бага наснаас суулгаж өгөх хэрэгтэй. Энэ нь боловсролын салбарын нэг чухал асуудал болон холбогдож буй явдал юм.
Газарзүйн мэдээллийн системийн ойлголт, мэдлэг, чадварыг сурагчдад өгөхдөө тухайн сэдвийг бусдад сонирхолтой, хөгжилтэй, хэт уйдаахгүй байхаар бэлтгэх хэрэгтэй. Сурах, мэдэх сонирхолдоо хөтлөгдсөн хүүхэд сонирхолтой сэдвийг улам цааш гүнзгийрүүлэн түүнээсээ таашаал авдаг. Дэлхийн ихэнх улсуудын боловсролын салбарт “улиг” болсон багш ярьж, сурагч сонсож, хуулан бичдэг систем үйлчилсээр байгаа нь үнэн билээ. Харин газарзүйн мэдээллийн систем ба зайнаас тандан судлал сэдвийг заах нь өөрөө сонирхолтой санаачлагатай, идэвхтэй байдлыг багш, сурагч хоёроос хоёулангаас нь шаардаж байдаг байна.
Энэхүү суралцах, сургах гэсэн хоёр талт үйл явцын нэгдэл болсон сургалт нь хүн нийгмийн түүхэн хөгжлийн явцад аливаа шинэчлэл, хөгжил, дэвшлийн эх сурвалж болсоор ирсэн билээ.Ийм ч учраас шинэчлэгдэн дэвжиж буй даяарчлалын өнөөгийн нийгэмд газарзүйн сургалтыг ямагт оновчтой, шинэлэг байлгахыг шаардаж байна. Сургалтын явцыг боловсронгуй, бүтээлч, үр дүнтэй болгох асуудал юуны өмнө сургалтанд оролцогч хүнээ зөв танин мэдэж, түүнд нийцсэн сургалтыг нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу явуулж байгаа эсэхээс хамаардаг. Орчин үеийн газарзүйн сургалт нь глобалчлалын 3-р үе болох өнөөгийн нийгмийн түвшинд хувь хүнд маш их хүч, нөлөө, бололцоог хиймэл дагуулууд, компьютер, шилэн кабель, дижитал технологоор дамжуулан нээж өгсөөр байгаа.

Бичсэн: bvjinhenmaa | цаг: 15:42 | geography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax