2012-05-20
User ''GIS''
Манай орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр Газарзүйн мэдээллийн систем, тандан судалгааны арга, технологийг ашиглах болсон. Гэсэн ч хүн бүр энэ талын ойлголтыг бүрэн авах боломжгүй, бас шаардлага хэрэгцээ нь ч бага байдаг.Гэтэл шинэ эрин зуунд мэдээлэл асар хурдацтай хөгжиж, компьютер зэрэг мэдээллийн хэрэгсэл илүү ашигласнаар ном, сурах бичиг тэр бүр шаардлага хангаж чадахгүй болж байна. Тиймээс орчин үетэй хөл нийлүүлэн алхах боловсролтой нэгнийг бэлтгэхэд технологийн хөгжилтэй зэрэгцэн явах нь нэн чухал бөгөөд хувь хүн болж өсөн торних, өөрийн нүдээр дэлхий ертөнцийг таньж мэдэх зэрэгт сурсан эрдэм мэдлэгээ ашигладаг шинэ үеийн иргэнийг бий болох нь улс орны цаашдын хөгжлийн гол түлхүүр нь гэж би үздэг.
Газарзүйн боловсролыг эзэмшүүлэх нь даяаршсан нийгмийн хамгийн хариуцлагатай чухал ажил бөгөөд үүний нэг хэсэг нь газарзүйн мэдээллийн системийн ойлголт хэрэглээг өсвөр үеийнхэнд бий болгон үүнийг нь улам хөгжүүлэх явдал юм. Ингэхийн тулд эхлээд яах ёстой вэ? Ямар сургалт, үйл ажиллагааг явуулах вэ? Цаашид юуг төлөвлөх вэ? Зэрэг асуултууд урган гарч байна. Тэгэхээр хамгийн гол нь оновчтой сургалт байх ёстой.
Технологийн ба мэдээллийн системд гарсан өөрчлөлт нь сургал¬тын байгууллагын хөтөлбөрт шууд нөлөөлнө. Манай орны боловсролын байгууллагад техноло¬гийн аливаа шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн хөгжлийн төвшин, хүн амын сэтгэл зүйн бэлтгэл, боловсон хүчний хүрэлцээ хангамж зэргийг харгалзан үзэж аажмаар нэвтрүү¬лэх арга нь илүү тохиромжтой. Үүнийг нэмэгдэх шинэчлэл гэж нэрлэдэг бөгөөд шинэ технологийг бага үе шатаар буюу алхам алхмаар хийснээр эсэргүүцэлтэй тулгарах нь бага байдаг.
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 28.1.7 дугаар зүйл, Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, "Цахим Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Интернэт сүлжээний ашиглалтыг сайжруулах шаардлага, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэгдсэн.

Ингээд жил ирэх тусам цахим сургуулиудын нэмэгсээр байгаа нь бидний ажлыг эхлүүлэх нэг үндэслэл болж байгаа юм. Харин хамгийн гол үндэслэл дээр дурьдагдсан болно.


Бичсэн: bvjinhenmaa | цаг: 15:38 | geography
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax